Миний мөрөөдөл-эрүүл, аюулгүй орчин уралдаан боллоо

Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд
 

Миний мөрөөдөл-эрүүл, аюулгүй орчин уралдаан боллоо


 
Миний мөрөөдөл-эрүүл, аюулгүй орчин уралдаан боллоо
Нийтлэлийг: nationalgeographic.mn
2012 оны 12 сар
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сан хамтран “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин” сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн 7-12 насны сурагчдын дунд зохион бичлэг, 13-18 насныхны дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж дүгнэлээ.

Хүүхдүүд өдөр тутмын амьдралдаа тохиолдож буй байгаль орчинтой холбоотой асуудлыг хэрхэн шийдэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаар ямар хүсэл мөрөөдөлтэй явдгаа  бодит баримтад тулгуурлан бичиж,  өөрсдийн бүтээлч санаагаа томчуудад хүргэх зорилгоор уралдаанд оролцжээ.

Мод, цэцэг тарих, хогоо хаяхгүй байх хүмүүжлийг ээж, аав нь хүүхдүүддээ хэвшүүлэх, байгаль орчныг хамгаалах уламжлалт зан үйлийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах, түүнчлэн цаасаа хэмнэж модоо гамнах,  хэрэглээгүй байгаа цахилгаан хэрэгслээ унтраах, шүдээ угаахдаа аяганд ус хийж угаах, модны хажуугаар гарахдаа мөчрийг нь гэмтээхгүй байх, цаасаа хогийн сав руу хийх ухамсрыг хүүхэд бүрт төлөвшүүлэх зэрэг санал дэвшүүлж, дүү нар болон үеийнхэндээ үлгэрлэх тухай бичсэн байна.

Уралдаанд оролцогсдын бүтээлээс харахад айл бүр худаг гаргахыг хориглох, айл, албан газрууд хогийн ургамлаа түүх, зусланд нүүрс түлж буйг анхаарах, Үндэсний хүрээлэнд тоорой, загийн төгөл бүтээх, ургамал, модны үзэсгэлэнг бий болгох, хүүхдүүд ургамал, судлалын хичээлээр хүрээлэнд аялдаг болох, мэдээллийн хэрэгслийг ашиглаж соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, мод тарих хөдөлгөөнд оюутан, залуучууд, сурагчдыг өргөнөөр зохион байгууллалттай оролцуулах, хот суурин болон зам дагуух газар хогийн сав тавих, гэр хороолынхон бохир усаа гудамжинд асгаж байгаа, хог хаясан хүмүүсийг торгох, шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэх, түүхий эдийн цэгийг олшруулах зэрэг бүтээлч саналыг гаргасан  байна.  
 
2013 онд уг уралдааныг илүү өргөн хүрээтэй зохион байгуулах юм байна.

Уралдаанд хот, хөдөөгийн 40 гаруй хүүхэд ирүүлсэнээс зохион бичлэг, эссений төрөлд доорх хүүхдүүд тэргүүн болон тусгай байрын шагнал хүртжээ.

Уралдааны дүн

Нэг. Зохион бичлэг

I байр                                      “Муу зүйлийг хэн ч анзаарахгүй бол тэр зүйл хэзээ ч сайжрахгүй”

                                                 С.Оюунбилэг,  “Кингс Кидс” дунд сургуулийн 5б ангийн сурагч

 

II байр                                     “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин”

Ц. Хонгорзул, Өвөрхангай аймаг “Мэргэд” цогцолбор сургуулийн 5б ангийн  сурагч”

 

III байр                                   “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин”
                                                       Ш. Хүслэн, 51-р сургуулийн 5 в ангийн сурагч 

                                               

 

Шагналт байр :                      “Диваажинд аялсан минь”

Б. Намуун, БЗД, 33-р сургуулийн 4б ангийн сурагч

 

“Хэрэмтэй, бөөрөлзгөнөтэй ногоон хотод би амьдрах дуртай”

Ж. Ганбилэг, Дархан-Уул аймаг, Дархан хотын 19-р дунд сургууль, 2а ангийн сурагч

 

Хоёр. Эссе бичлэг

I байр                                      “Эрүүл орчинд амьдармаар байна”

                                                 Г. Оюунтүлхүүр, УБ, БГД, 38-р сургуулийн 9б ангийн сурагч

             

                                                           

II байр                                     “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин”

                                                 Б. Анужин, УБ, БГД, 93-р сургууль, 11а ангийн сурагч

 

III байр                                    “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин”

Б. Батцэцэг, Г. В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуулийн Улаанбаатар лицей сургуулийн 8а ангийн сурагч

           

 

Шагналт байр:                       “Үлгэрийн орон”

                                                Э. Шүтээн, УБ, Хөгжим бүжгийн коллеж, 10а ангийн сурагч

 

                                                “Миний мөрөөдөл-Эрүүл, аюулгүй орчин”

 А.Намуун, Архангай, Эрдэнэбулган сум, Хүмүүн цогцолбор 1-р сургууль, 10а ангийн сурагч

 “Миний ирээдүй-Эрүүл орчин”
Ч.Золзаяа, Дархан-Уул аймаг, Монгол-Туркийн хамтарсан сургууль, 11а ангийн сурагч

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно.
Зочин



Нийт сэтгэгдэл: (2)
  • Зочин 2014 он 04 сарын 07
    202.55.191.xxx

    bichsen essenudig n unshmaar bhiin

  • Зочин 2014 он 03 сарын 26
    202.179.20.xxx

    амьжилт хүсий


National Geographic сэтгүүлүүд


National Geographic
Монгол

National Geographic
Kids Монгол



NG-тэй нэгдэцгээе

  • National Geographic Mongolia - facebook
  • National Geographic Mongolia - twitter
  • National Geographic Mongolia - youtube
  • National Geographic Mongolia - itunes





Санал асуулга

National Geographic Монгол сэтгүүлийн хэдэн дугаар танд байдаг вэ?

Нийт санал өгсөн (291)
  • Нэг
  • Хоёр
  • Гурав
  • Бүх дугаар